Үйлчилгээний нөхцөл болон нууцлалын журам
Удиртгал
Mining Skill (“бид”) нь цахим сургалт, интернэт, видео контент, шалгалт авах, бүртгэл үүсгэх, мэдээлээр хангах болон бусад үйлчилгээг үзүүлдэг. Та энэхүү нөхцөл, болзолтой уншиж танилцана уу. Ингэснээр та манай үйлчилгээг хэрэглэснээр та болон бидний хоорондын харилцан эдлэх эрх, хүлээх үүргийн талаар ойлголт авах юм.
Манай вэб платформ болон апп-ийг ашиглах эсвэл татаж аван ашигласнаар та эдгээр нөхцөл, болзлуудыг зөвшөөрч байгаад тооцогдох тул та вэб платформ болон апп-ийг ашиглахын өмнө анхааралтай уншина уу.
Хэрэв та компани, нөхөрлөл, нийгэмлэг, төрийн байгууллага болон бусад байгууллага (“Байгууллага”)-ын өмнөөс Mining Skill-г ашиглаж байгаа бол та төлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд танай Байгууллага энэхүү Нөхцөл, болзлуудыг дагаж мөрдөхөө баталж байгаад тооцно. Энэ тохиолдолд “та” гэдэгт танай Байгууллагыг ойлгоно.
Энэхүү Нөхцөл, болзолд дурьдсан “Mining Skill” гэдэгт бидний болон манай салбар компаниудын зүгээс үзүүлж буй Mining Skill болон түүнтэй холбогдох бүх үйлчилгээнүүдийг хамтад нь ойлгох ба үүнд дараах үйлчилгээ хамаарна:
Mining Skill вэб платформ;
Mining Skill гар утасны апп;
Манай үйлчилгээ
Та манай компанид ажилд орох эсвэл ажил үйлчилгээ үзүүлэх хамтрагч түншлэгч байгууллагын ажилтан эсэхээс үл хамааран нэвтрэх шаардлага үүссэн тохиолдолд бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл, одоогийн хэрэглэж буй утасны дугаараа өгөх ёстой ба хэрэв өөрчлөгдсөн тохиолдолд та вэб платформ болон апп доторх цэсийг ашиглан мэдээллээ шинэчлэх ёстой. Та манай Үйлчилгээнд бүртгүүлэх зарим тохиолдолд мэдээлэл авахын тулд тусгай код бүхий мессэж эсхүл и-мэйл (биднээс эсхүл манай үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээдээс) хүлээн авахыг хүлээн зөвшөөрнө.
Та манай Үйлчилгээг авахын тулд 18 ба түүнээс дээш нас мөн “Энержи Ресурс ХХК”-ны төслийн талбайнуудад ажиллах эрх бүхий байх шаардлагатай. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу манай Үйлчилгээг авах ажилтан нь тухайн хэсэг нэгж эсвэл хамтрагч, түншлэгч компаниудын шаардлагатай удирдлагын түвшний ажилтнууд энэхүү Нөхцөл, болзлыг таны өмнөөс хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Зарим тодорхой тохиолдлуудад Mining Skill хариуцлага хүлээхгүй ба та энэ талаар мэдэж байх шаардлагатай. Вэб платформ болон апп-ийн ихэнх үйлдлийг хийхэд интернэтэд холбогдсон байх шаардлагатай. Интернэтэд Wi-Fi-аар эсхүл таны үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгчийн үзүүлдэг интернэтийн үйлчилгээгээр холбогдож болох бөгөөд танд Wi-Fi-аар интернэтэд холбогдох боломжгүй эсхүл таны интернэтийн дата эрх дууссантай холбоотойгоор вэб платформ болон апп-ийн бүх үйлдлийг хийх боломжгүй байх тохиолдолд Mining Skill хариуцлага хүлээхгүй болно.
Манай үйлчилгээг зүй зохистойгоор ашиглах
Та (a) Mining Skill болон өөрийн данс руу нэвтрэх нууц үг зэрэг өөрийн бүртгэлийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах ба (б) өөрийн дансаар хийж үйлдлүүдэд өөрөө хариуцна. Таны данс болон нууц үг алдагдсан тухай албан ёсны мэдэгдлийг зохих ёсоор бидэнд ирүүлснээс бусад тохиолдолд бид Mining Skill дахь таны бүртгэлээр хийж буй аливаа үйлдлийг та өөрөө хийж буй гэж үзнэ.
Та манай Үйлчилгээг авахдаа манай Нөхцөл, болзол болон бусад журмыг дагаж мөрдөнө. Эдгээр Нөхцөл, болзлуудыг зөрчсөний улмаас таны бүртгэл хаагдсан тохиолдолд та зөвшөөрөлгүйгээр дахин бүртгэл үүсгэж боломжгүй.
Та манай Үйлчилгээг гагцхүү хуульд нийцсэн, өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, зүй ёсоор ашиглаж, хэрэглэх ёстой. Та манай Үйлчилгээг (a) Mining Skill, Mining Skill-ийн бусад хэрэглэгч болон бусдын нууц хадгалах, хэвлэл мэдээллийн, оюуны өмчийн болон эд хөрөнгийн эрхийг зөрчсөн, хууль бусаар ашигласан, хохироосон; (б) хууль бус, зүй бус, гүтгэсэн, айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, дарамталсан, өширхсөн, арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварласан үйлдэл эсхүл гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжих зэргээр хууль бус, зүй бус үйлдлийг өдөөн хатгасан, хөхүүлэн дэмжсэн; (в) худал, ташаа мэдээлэл гаргасан, мэдээллийг гуйвуулсан, хууран мэхэлсэн мэдэгдэл гаргасан; (г) өөр хэн нэгний дүрд хувирсан; (д) масс мессэж илгээх, автомат дуудлага хийх болон эдгээртэй төстэй аливаа хууль бус эсхүл зөвшөөрөлгүй холбоо харилцаа хийсэн; (е) бидний зөвшөөрснөөс бусад тохиолдолд манай Үйлчилгээг хувийн бус аливаа хэлбэрээр ашиглаж болохгүй.
Манай үйлчилгээтэй холбоотойгоор (a) биднээс зөвшөөрөл авалгүйгээр өөр этгээдийн нэр ашиглах, түр и-мэйл хаяг эсхүл утасны дугаар ашиглах эсхүл худал мэдээлэл өгөх зэрэг замаар өөрийн нэр дээр нэгээс олон тооны бүртгэл нээх, данс удирдах; (б) гүтгэсэн, бизнесийн нэр хүнд унагаасан, айлган сүрдүүлсэн, аюул заналхийлсэн үйлдэл хийх; (в) залилангийн шинжтэй гэж үзэх үндэслэл бүхий зар сурталчилгаа, маркетингийн төлбөр, мөнгө илгээх эсхүл хүлээн авах; (г) мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажиллахаас татгалзах эсхүл бидэнд өгсөн биеийн байцаалт, аливаа мэдээллийг баталгаажуулахаас татгалзах; (д) эдгээр хориглосон үйл ажиллагааг явуулсан Mining Skill хэтэвчний данстай холбогдсон өөр нэг дансыг удирдах; Mining Skill, бусад хэрэглэгч, гуравдагч этгээд гомдол, маргаан, зарга үүсгэх, буцаалт хийх, торгууль, шийтгэл ногдуулах болон бусад байдлаар хариуцлага тооцох зэргээр Mining Skill системийг ашиглах зэрэг үйлдлүүдийг хориглоно.
Манай Үйлчилгээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх, ашиглах, тохиргоо хийх, хуулбарлах, өөрчлөх, дуурайх, дамжуулах, эрх олгох, дамжуулан эрх олгох, шилжүүлэх, үзүүлэх, танилцуулах зэргээр, түүнчлэн бидний Үйлчилгээнд, хэрэглэгчдэд болон бусад этгээдэд дарамт, хохирол, аюул учруулах байдлаар шууд болон шууд бусаар (a) манай Үйлчилгээг хөрвүүлэх, өөрчлөх, хувиргах, хуулбарлан бүтээх, задаргаа хийх, код гарган авах; (б) вирус болон бусад аюултай компьютерийн кодыг манай Үйлчилгээнд эсхүл Үйлчилгээгээр дамжуулан илгээх, хадгалах, шилжүүлэх; (в) манай Үйлчилгээ болон системд зөвшөөрөлгүй нэвтрэх эрх олж авах эсхүл ийнхүү эрх олж авахаар оролдох; (г) манай Үйлчилгээ үзүүлэх явцад гаднаас нөлөөлөх, саад болох; (д) зөвшөөрөлгүйгээр эсхүл автоматаар манай Үйлчилгээнд бүртгэл үүсгэх; (е) хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах; (ё) манай Үйлчилгээг худалдах, дамжуулан худалдах, түрээслэх, төлбөр авах; (ж) манай Үйлчилгээг нэг дор хэд хэдэн төхөөрөмж дээр ашиглах боломжтой болгох, сүлжээгээр дамжуулах зэргээр ашиглах (өөр этгээдэд ийнхүү ашиглахад нь туслах)-ыг хориглоно.
Нэмэлт нөхцөл, журмууд
Таны контент
Та Mining Skill-г ашиглахтай холбоотойгоор аливаа мэдээ, мэдээлэл, хэвлэл болон бусад контент (“Таны Контент”)-ийг оруулах, байршуулах, шилжүүлэх, тавихдаа та дараахийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байна:
Та өөрийн Контентийн өмчлөгч бөгөөд түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ;
Бид Таны Контентийг аливаа гуравдагч этгээдэд худалдахгүй;
Mining Skill болон манай бусад Үйлчилгээг сайжруулахад, түүний дотор цаашид шинэ үйлчилгээ бий болгоход дэмжлэг болгох зорилгоор таны Контентийг дэлхий дахинаа ашиглах онцгой бус, дамжуулах боломжтой эрхийг бидэнд болон манай хамаарал бүхий компаниудад үнэ төлбөргүйгээр олгоно. Таны хувийн мэдээлэл бүхий Контентод хамаарах энэхүү ашиглах эрхийг Mining Skill Нууцлалын журамд нийцүүлэн хэрэгжүүлнэ. Энэхүү эрхийн хүрээнд бид болон манай хамаарал бүхий компаниуд нь Mining Skill Нууцлалын журмын дагуу Таны Контентийг дэлхий дахинаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүх төрлийн аргаар хуулбарлах, дахин бүтээх, эзэмших, хадгалах, боловсруулах, шинэчлэх, өөрчлөх, орчуулах, дамжуулах, сурталчлах, нийтлэх эрхтэй;
Та Mining Skill-ийн бусад хэрэглэгчдэд энэхүү Нөхцөл, болзол болон Mining Skill-ийн үйл ажиллагааны журмын дагуу Mining Skill дахь Таны Контентод нэвтрэх, ашиглах онцгой бус эрхийг олгож байгаа болно;
Бид Контенттой холбоотойгоор таны оруулсан нэрийг ашиглах эрхтэй;
Та энэхүү Нөхцөл, болзлууд болон Mining Skill-г зүй зохистойгоор ашиглах журамд нийцүүлэн Контентоо оруулна.
Өөрчлөлт
Mining Skill болон хэрэглэгчийн сэтгэгдэл тогтмол өөрчлөгдөж, хөгжиж байдаг тул бид хэдийд ч:
Mining Skill-ийн үйлчилгээ, бусад үйлдлүүдийг нэмэх, өөрчлөх, хасах эрхтэй (тухайн үйлчилгээ нь үнэ төлбөргүй эсэхээс үл хамааран);
Mining Skill-г тэр чигт нь зогсоох, түр завсарлах, дуусгавар болгох эрхтэй.
Тусгай зөвшөөрөл
Бид манай Үйлчилгээний холбогдох бүх зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, худалдааны дүр төрх, худалдааны нууц, патент болон бусад оюуны өмчийн эрхийг эзэмшдэг болно. Та манайхаас шууд зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд та манай зохиогчийн эрх, барааны тэмдэг, домэйн нэр, лого, худалдааны дүр төрх, худалдааны нууц, патент болон бусад оюуны өмчийн эрхийг ашиглаж болохгүй.
Гуравдагч этгээдийн үйлчилгээ
Та вэб платформ, апп-ыг ашиглах үед Mining Skill-ийн зүгээс хүлээх үүргийн хувьд, хэдийгээр бид мэдээллийг байнга шинэчилж, засч байхыг хичээж байдаг ч гуравдагч этгээдээс манайд мэдээлэл ирүүлсний үндсэн дээр бид уг мэдээллийг танд хүргэж байдаг болохыг та санаж байх хэрэгтэй.
Мэдэгдэл
Та манай үйлчилгээг ашиглах үед гарах эрсдлээ өөрөө хариуцах бөгөөд дараах мэдэгдлийг хүлээн зөвшөөрнө. Бид худалдан авалтын баталгаа, тодорхой зорилгод нийцсэн, эрхийн зөрчилгүй, компьютерийн вирус болон бусад аюултай код байхгүй гэх зэрэг ямар нэг баталгаа гаргалгүйгээр үйлчилгээгээ “байгаагаар” нь үзүүлнэ. Бидний өгсөн аливаа мэдээлэл нь үнэн зөв, бүрэн, хэрэгцээтэй эсэхийг батлахгүй бөгөөд манай үйлчилгээ бүрэн ажиллагаатай, алдаагүй, аюулгүй, хамгаалагдсан, ямарваа гадны нөлөөгүй, саатал, алдаа дутагдалгүй байх тал дээр баталгаа гаргахгүй болно. Хэрэглэгч манай үзүүлж буй үйлчилгээ болон манай үйлчилгээг үзүүлдэг интерфэйсийг хэрэглэгч хэзээ, хэрхэн ашиглаж байгааг бид хянахгүй бөгөөд ийнхүү хянах үүрэг хүлээгээгүй болно. Бид хэрэглэгчийн болон бусад гуравдагч этгээдийн аливаа үйлдэл болон мэдээлэл (контентийг оролцуулаад)-ийг хянах үүрэг хүлээгээгүй болно. Та биднийг болон манай охин болон хараат компаниуд, тэдгээрийн захирал, албан тушаалтан, ажилтан, хамтрагч, төлөөлөгчид (хамтад нь mining skill тал гэх)-ийг аливаа гуравдагч этгээдэд холбогдуулан гаргасан аливаа өргөдөл, гомдол, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, маргаан (хамтад нь гомдол гэх) зэргээс үүдэлтэй, тэдгээртэй холбоотой аливаа гомдлоос ангид байлгана.
Хариуцлага
Бидэнтэй болон манай үйлчилгээ, нөхцөл, болзлуудтай холбоотой эсхүл түүнээс үүдэлтэй үүссэн, үүсч болзошгүй аливаа үүсмэл, онцгой, ял шийтгэл хүлээлгэсэн, шууд бус эсхүл санаандгүй учирсан хохирол зэргийг хэдийгээр Mining Skill-ийн зүгээс уг хохирол гарч болзошгүй талаар анхааруулсан байсан ч Mining Skill хариуцахгүй болно.
Хариуцлагаас ангид байх
Та (a) манай Үйлчилгээг ашиглах болон түүнд нэвтрэхтэй холбоотой, мөн ийнхүү ашиглах, нэвтрэхдээ өгсөн мэдээллүүдтэй холбоотой ; (б) энэхүү Нөхцөл, болзлыг зөрчсөн эсхүл ийнхүү зөрчихийг завдсан үйлдэлтэй холбоотой; эсхүл (c) гуйвуулсан үйлдэлтэй холбоотой үүссэн, тэдгээрээс үүдэлтэй бүх үүрэг хариуцлага, хохирол, алдагдал, зардал зэргээс Mining Skill-ийг чөлөөлж, ангид байлгана. Аливаа Гомдлоос чөлөөлөх болон түүнийг шийдвэрлэхэд бидний тавьсан шаардлагын дагуу бүрэн дүүрэн хамтран ажиллана.
Бусад
Нөхцөл, болзолд оруулах нэмэлт, өөрчлөлт
Бид энэхүү Нөхцөл, болзлыг тогтмол шинэчилж, өөрчилж байна. Иймд энэ хуудсыг тогтмол орж аливаа өөрчлөлт орсон эсэхийг шалгаж байхыг танд зөвлөж байна. Бид орсон өөрчлөлтийн талаар танд мэдэгдэхдээ шинэчилсэн Нөхцөл, болзлыг энэхүү хуудсан дээр нийтлэх замаар мэдэгдэнэ. Эдгээр өөрчлөлт нь энэхүү хуудсан дээр нийтлэгдмэгц хүчин төгөлдөр болж үйлчилнэ.
Бидэнтэй холбоо барих
Манай Нөхцөл, болзлын талаар ямарваа санал, хүсэлт байвал та манай trainingcentre.er@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоорой.
Манай Үйлчилгээг ашиглахтай холбоотой нэмэлт мэдээлэл бүхий дараах баримт бичигтэй танилцана уу:
Mining Skill нууцлалын журам